• Lead the way ...
         
17
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    39   |  
0
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс  2026 оны 1-3 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Агаарын дундаж температур 2026 нэгдүгээр сард Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байгаа бол гуравдугаар сард агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, Төвийн аймгуудын нутгийн зүүн, Зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
 
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ