• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0
 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд хүсний хомсдол үүсгэхгүйн тулд хоёрдугаар сарын 16-наас эхлэн хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг нээх боллоо. Ингэхдээ хоёрдугаар сарын 16, 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 хүнсний бөөний төв нээгдэх юм. Гэхдээ хөл хорионы хугацаанд дээрх төвөөр иргэд үйлчлүүлэх боломжгүй зөвхөн түгээлтийн аж ахуйн нэгжүүд хүнсний бараа бүтээгдэхүүнээ эндээс татаж, дэлгүүрүүдэд түгээх ажээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцээд явах шаардлага үүсч байна. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг давхар хангаад иргэд рүүгээ өөрсдийнхөө шугамаар мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй” гэлээ. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.

Зах, бөөний төвүүд дараах хуваарийн дагуу нээгдэнэ.

02-р сарын 16

  • Барс-1 зах
  • Барс-2 зах
  • Хороолол зах
  • Орхон зах
  • Таван Эрдэнэ зах
  • Бест зах
  • Лавай худалдааны төв
  • Хулхан худалдааны төв
  • Яармаг зах
  • Их тойруу худалдааны төв
  • Бүрд худалдааны төв
  • Мөнх худалдааны төв
  • Бүрэн плаза худалдааны төв
  • Баянзүрх-2 худалдааны төв
  • Натур худалдааны төв
  • Жуков худалдааны төв
  • Эко худалдааны төв
  • Тэнгэр бөөний төв
  • Өгөөж зах
  • Сувдан тав худалдааны төв
  • Худалдааны төв
  • ЖМЖ худалдааны төв
  • Алтай худалдааны төв
  • Энхжин худалдааны төв

02-р сарын 17

  • Шонхор зах
  • Нарантуул-2 зах
  • Нарлаг дэнж худалдааны төв
  • Баянгол худалдааны төв
  • Фермерүүд худалдааны төв
  • Бэлх зах
  • Асайт худалдааны төв
  • Баялаг ундраа зах
  • Нарантуул өргөтгөл зах
  • Итгэл худалдааны төв

02-р сарын 18

  • Шинэ Сандэй-2 худалдааны төв
  • Баянзүрх-2 зах
  • Шинэ сансар зах
  • Жанжин худалдааны төв
  • Тумбааш худалдааны төв

02-р сарын 19

  • Ханталст худалдааны төв
  • Сэлэнгэ зах

02-р сарын 20

  • Бөмбөгөр-1 худалдааны төв
  • Содон бөмбөгөр худалдааны төв
  • Алтжин бөмбөгөр худалдааны төв
  • Амгалан зах

02-р сарын 23

  • Хар хорин худалдааны төв
  • 02-р сарын 24
  • Органик зах
  • Саруул зах

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ