• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
0
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрын санхүүжилтээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ. 
 
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймагт хэрэгжүүлж, 450 гаруй англи хэлний багшийн хэлний болон заах ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ шинэ ментор багш нарыг бэлтгэхээр төлөвлөсөн байна. 
 
Гэрээ байгуулах үйл ажиллагааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас англи хэлийг нэмэлт хөтөлбөрөөр судлахад төслийн эхний үе шатны үр дүн ихээхэн дэмжлэг үзүүлснийг онцолжээ. 
 
Төслийн эхний үе шат энэ оны эхээр хэрэгжиж Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн бүх сумын 320 гаруй англи хэлний багшийг 100 гаруй цагийн сургалтад хамруулсан бөгөөд оролцогч багш нарын 39 хувь нь англи хэлний түвшнээ бодитоор ахиулжээ. Мөн дээрх аймгуудын англи хэлний ярианы 15 клубт 540 гаруй сурагч хамрагдаж, гурван аймгийн 26 сургуульд 126 ширхэг цахим төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын цахим орчныг дэмжсэн байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ