• Lead the way ...
         
16
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн байдлын ерөнхий үнэлгээг танилцууллаа. Зудын эрсдэлийн аюул, өртөнгө, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээгээс харахад өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23%-д маш их эрсдэлтэй байхаар гарчээ. Харин 58%-д их, 18%-д дунд, 1%-д бага байхаар гарсан байна. 
 
Газарзүйн байршлын хувьд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй байна.
 
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ