Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж байгаа.
Тус ажлын хүрээнд энэ онд 3,933 нэгж талбарыг чөлөөлжээ. Харин ирэх онд 341 төсөл, арга хэмжээний 26,982 нэгж талбарын 4,344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх гэнэ.
Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах үүргийн дагуу нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулсан байна.