Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. Шалгалтыг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна. Нийслэл хотод 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
• Барилга байгууламжийн зураг төсөлгүй
• Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй
• Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй
• Агаар сэлгэлт салхивчийн системгүй
• Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай
• Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй
• Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.