Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8,495 малыг нүүлгэжээ. Одоогийн байдлаар 157 айлын 3,300 мал нийслэлийн хориглосон бүсэд байгаа гэнэ.
Мөн давхардсан тоогоор нийслэлийн хориглосон бүсэд 12,500 мал орж ирсэн. Нийт 145 иргэнд 145 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.