Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 72 хувьд цастай байна. Увсын Малчин, Хяргас, Ховд, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Завханы Алдархаан, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагааннуур, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Баяннуур, Дархан-Уулын Хонгор, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Сант, Орхонд 20 см-ээс дээш зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Харин Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Түргэн, Өндөрхангай, Ховдын Үенч, Завханы Баянтэс, Тэс, Завханмандал, Баянхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Нөмрөг, Цагаанхайрхан, Их-Уул, Тэлмэн, Улиастай, Сонгино, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Хангал, Өвөрхангайн Баянгол, Есөнзүйл, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Баянгол, Хушаат, Мандал, Сүхбаатар, Дархан-Уулын Орхон, Шарын гол, Төвийн Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам, Лүн, Өндөрширээт, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Хэнтийн Дадал, Баян-Адрага, Өлзийт, Норовлин, Дорнодын Халхгол, Гурванзагал Сэргэлэн, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэрлэнд 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Булганы Дашинчилэн, Баяннуур цагаанаар зудтай, Увсын Цагаанхайрхан, Завханы Завханмандал, Тэс, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Өвөрхангайн Төгрөг, Булганы Рашаант, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Хонгор, Төвийн Цээл, Дорнодын Дашбалбар, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байна.