• Lead the way ...
         
15
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    29   |  
0
Алтан цомын төлөөх багуудын гуравдугаар тойргийн сүүлийн барилдаанууд өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрлөө. Эхний гурван тойргийн байдлаар улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй М-Си-Эс Энержи баг гурван ялалт буюу 46 даваатайгаар хүснэгтийг тэргүүлж байна. Тэдний араас улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй Скайтел баг хоёр хожил нэг хожигдолтой удаалж байна. 
 
Гуравдугаар тойргийн төгсгөлд хэсгийг тэргүүлж байсан М-Си-Эс Энержи, Скайтел багууд учраа таарч 14-11 харьцаагаар М-Си-Эс Энержи баг ялалт байгуулсан. Мөн Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй Хамаг Монгол баг улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй Хубилаа хаан багтай барилдаж 14-11 харьцаатайгаар Хамаг Монгол баг эхний ялалтаа байгууллаа. 
 
Ирэх долоо хоногт "Алтан цом"-ын дөрөвдүгээр тойргийн барилдаанууд эхэлнэ. 
 
Дөрөвдүгээр тойргийн оноолтууд 
 
12 дугаар сарын 20-ны өдөр 
 
Хатант Интернэшнл баг - Хүлэгү баг
Эв Монгол баг - АПУ Скайтел багт
 
12 дугаар  сарын 21-ний өдөр 
 
М Си Эс Энержи баг - Хамаг Монгол баг
Од групп баг - Хубилай хаан баг
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ