Төв аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Айтүүлс ХК нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж хандивлалаа.
Тодруулбал, тус сургуульд Acer брэндийн 13 ширхэг иж бүрэн зөөврийн компьютер, 65 инчийн 2 ширхэг ухаалаг дэлгэц хүлээлгэн өгч, цахим сургалт, технологид суурилсан хичээлүүдийг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлэв.
Цээл сум нь Улаанбаатар хотоос 160 км зайд орших бөгөөд нийтдээ 500 гаруй сурагчтай. Энэхүү хандив нь алслагдсан сумын хүүхдүүдэд боловсролын тэгш боломжийг нэмэгдүүлэх, орчин үеийн технологитой танилцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр сургуулийн удирдлагууд болон багш нар “Шинэ тоног төхөөрөмж нь хичээл, сургалтын чанарыг сайжруулж, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, судалгааны ур чадварыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно” хэмээн онцоллоо.
Айтүүлс ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, мэдээллийн технологийн хүртээмжийг дэмжих төслүүдийг ирээдүйд ч үе шаттайгаар хэрэгжүүлэх ээ илэрхийлсэн юм.
