• Lead the way ...
         
11
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    5   |  
0

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн санал авч бүрэн шинжилгээний ажлыг дуусгасан бөгөөд сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ. 

Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой бөгөөд нийт 37 минутад зорчино. 

Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл нэвтэрснээр 13,000-25,000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ