A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |
|
Нийслэлийн онцгой комиссоос Тээврийн цагдаагийн албанд чиглэл хүргүүллээ.
Тодруулбал, Зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтан, албан хаагчид тогтоосон цагийн хуваарийн дагуу ажилдаа зорчихдоо иргэний болон ажлын үнэмлэх, короновирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг биедээ заавал авч явах, шинжилгээнд хамрагдаагүй албан хаагчийг ажилдаа явахыг хориглоно гэж заасан байсан.
Тэгвэл НОК-оос 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинжилгээ өгсөн аль эсвэл "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу, иргэний үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд саадгүй оролцуулах чиглэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгасан юм.
Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил, гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болголоо.
Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийж ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.
НЭГ ӨРХӨӨС НЭГ ХҮН ХАМРАГДСАН БОЛ БУСАД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ГЭХ БИЧГИЙГ АВААД ЭМИЙН САН, ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ
Мөн тэрбээр "Нэг хаалга- Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэг өрхөөс нэг хүн хамрагдсан бол бусад гэр бүлийн гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичгийг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл хүн бүрээс PCR шинжилгээ авна гээд хэн гээч ухаантай хүн нь хэлчих вэ. Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. PCR 72 цагийн хугацаанд хүчинтэй гэсэн зүйл байхгүй. Би тэгж хэлээгүй. Хэн ярьсныг тодруул” хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаны удирдлагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|