Япон болон Турк улсуудаас Монгол улсад гэмт хэрэг үйлдэн сэжиглэгдэн шалгагдаж байх үедээ оргон зайлсан этгээдүүдийг албадан авчирлаа. Олон улсын Интерполын улаан булант мэдээнд эрэн сурвалжлагдаж байсан М-ыг энэ сарын 4-нд Япон улсаас авчирсан байна. Уг этгээд нь 2023 онд эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гадаад улсад оргон зайлсан байсныг эрэн сурвалжилж албадан авчран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Мөн энэ оны 9-нд олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Турк улсаас баривчлан албадан авчирлаа. Уг этгээд нь 2024 онд хоёр удаагийн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан аж.