“Улаанбаатар трамвай” төсөл нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжихээр болсон. Нэгдүгээр шугам зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх гэнэ.
Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут явах гэнэ. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явах аж. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барих юм.