• Lead the way ...
         
08
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    25   |  
0

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 8-17-ны өдөр хүртэлх цаг агаарын төлөвийг танилцууллаа. Энэ хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ. 

Тодруулбал 9-нд буюу маргааш Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-нд баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун өмнөд говийн нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн  аймгуудын баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Харин 15-нд баруун аймгуудын зарим газар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ