Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон барилдаанд залуу арслангууд түрүү хүртлээ. Энэ сарын 6-нд болсонАрдчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэжээ.
Харин 7-д болсон МҮБХ-ноос "САЙН ҮЙЛСИЙН АЯН”-г дэмжих ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөөх хандивын барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэсэн байна.