• Lead the way ...
         
06
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    45   |  
0

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлжээ. 

Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 182 сургуулийн 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ