• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    137   |  
0
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66м Х 19м хэмжээтэй, зоорьгүй дөрвөн давхар барилга юм.
 
Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ.
 
Тус барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны долоодугаар сард ашиглалтад орох байсан ч хугацаанаасаа өмнө дуусаж, ашиглалтад орж байгаа гэнэ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ