Монгол бөхийн өргөөнд энэ амралтын хоёр өдөр дараалсан барилдаан болно. Энэ сарын 6-нд ардчилсан хувьсгалын 35 жил, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан болно.
Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх 6-н сая, шөвгөрсөн бөхчүүд тус бүр 4-н сая төгрөгийн бай шагнал гардана.
Харин 7-нд буюу ням гарагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулагдана.