• Lead the way ...
         
02
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    35   |  
0

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8,565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Уг төслийн эхний ээлжийн 3,800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөсөн.

Төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу хүйтний улиралд битүүмжлэх технологийг ашиглан ажиллаж байгаа аж. 

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувь, түгжрэлийг 36.3 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

Сэлбэ хотод 8,565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Мөн найман км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ