A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид
| | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид
| |
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн хойд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Гуравдугаар сард. Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Daily poll
|