• Lead the way ...
         
27
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй ба Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орох гэнэ. Хар маргааш буюу энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

28-өөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө -21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байх төлөв гарчээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ