• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
0

Нуурын мөсөн дээгүүр зорчиж явах үед мөс цөмөрчээ. Тодруулбал Ховд аймгийн Мянгад сумын нутагт гурван зорчигчтой суудлын автомашин "Хар-Ус" нуурын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 18:21 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Toyota Тown Ace” загварын суудлын автомашин нуурын эргээс 800 метрийн зайд мөсөнд цөмөрч орсон байсныг татан гаргасан байна. 

Гол, нуурын усан дээр мөсөн бүрхүүл тогтож байгаа хэдий ч хүн, мал, тээврийн хэрэгсэл даах хэмжээнд хүрээгүй байгаа тул иргэд та бүхнийг зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорихгүй байхыг анхааруулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ