Нийслэлийн Байгаль орчны газар 2020 оноос эхлэн хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг боловсруулж, батлуулсан. Стандартыг энэ оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Стандартад хашаа 1.2 метрээс өндөргүй байх, газрын гадаргаас 45 см-ийн зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой байх ёстой гэж заажээ. Мөн хашааны төмөр хоорондын зай долоон см байхаар тусгасан аж.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Нийслэлийн хэмжээнд 2018-2025 онд 700 орчим дуудлагаар 800 орчим амьтныг авран хамгаалж буцааж байгальд нь тавьжээ. Эдгээрийн 200 орчим нь гэмтэж, бэртэж, тусламж авсан байна.
Харин 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогджээ.