Цасан шуурганы улмаас төөрч, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ. Онцгой байдлын алба хаагчид өнгөрөгч хоногт Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд оллоо.
Эдгээр иргэдийн долоо нь том хүн, найм нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна. Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.