Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу энэ сарын 22-нд Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Харин энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай замаар зорчих, шатахууны нөөцтэй явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг анхаарч хол замд зорчихыг анхааруулж байна.
Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт бэлчээх бага насны болон ахмад настай хүнийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.