Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүллээ. Харин улсын заан С.Сүхбат үзүүрлэж, улсын заан Н.Жаргалбаяр, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар их шөвөгт шалгарлаа.
Шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын харцага Э.Даш нар шалгарсан байна.
"Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаанд дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.