Өрлөг жанжин Сүбээдэй баатрын 850 жилийн ойд зориулсан "Урианхан -2025" спортын наадам болно. Уг спортын наадмыг Их Монгол Улсын цэргийн суут жанжин Урианхай түмний “Сүбээдэй” баатар мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан, түүний байгуулсан ялгуусан их амжилтыг үеийн үед таниулан сурталчлах, Монгол орон даяар тархан суурьшсан урианхай түмний нэгтгэн эв нэгдлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.
Тэмцээн 12 дугаар сарын 6,7-ны өдөр болох ба сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс гэсэн таван төрлөөр явагдах гэнэ.
Энэ удаагийн спортын наадмыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон "Өвөг Урианхай" ТББ хамтран зохион байгуулж байгаа гэнэ.