• Lead the way ...
         
21
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0
Дэлхийн хүүхдийн өдөр 11 дүгээр сарын 20-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “MorningStar” хамтлаг хүүхдүүдэд бэлэг барьж, шилдэг дуунуудаас бүрдсэн концертоо үнэ төлбөргүй Зайсан Хилл цогцолборт зохион байгууллаа. 
Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн Сан санаачлан хэрэгжүүлж, Соёлын яам, Зайсан Хилл цогцолбор, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгууллаа. Монгол Улсын хувьд  Дэлхийн хүүхдийг өдрийг #GoBlue уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй нэгдэж, хүүхэд залуучуудын дуу эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг уламжлал тогтсон билээ. 
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц 11 дүгээр сарын 20-нд батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ