Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 240 ортой 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус цэцэрлэгийн барилгыг хагас зоорьтой, хоёр давхар байхаар төлөвлөжээ. Барилга гал тогоо, хуурай, нойтон хүнсний агуулах, эд хогшлын агуулах, бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, ажилчдын хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ.
Барилга угсралтын ажлыг “Гурван булаг сод” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.