• Lead the way ...
         
21
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    41   |  
0

Дэлхийн хүүхдийн өдөр 11 дүгээр сарын 20-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Morning Star” хамтлаг хүүхдүүдэд бэлэг барьж, шилдэг дуунуудаас бүрдсэн концертийг үнэ төлбөргүй Зайсан Хилл цогцолборт хийхээр болжээ. 

Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн Сан санаачлан хэрэгжүүлж, Соёлын яам, Зайсан Хилл цогцолбор, Монголын Скаутын холбоо хамтран ажиллаж байгаа гэнэ. 

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц 11 дүгээр сарын 20-нд батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ. 

Монгол Улсын хувьд  Дэлхийн хүүхдийг өдрийг #GoBlue уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй нэгдэж, хүүхэд залуучуудын дуу эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг уламжлал тогтсон билээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ