• Lead the way ...
         
21
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    26   |  
0

Гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Завхан аймгийн Отгон сумын нутгаас Улиастай сум руу иргэн Э энэ сарын 18-ны өдрийн 17:00 цагийн орчим явахаар гараад сураггүй болсон тухай дуудлага маргааш буюу энэ сарын 19-ний өдрийн 14:25 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн тасгийнхан 25 настэй эрэгтэй Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Шилүүстэй сумын Сайхан багийн “Бухын өвөлжөө” гэдэг газар төөрч, автомашин нь цасанд сууж, дугуй нь хагарсан байдалтай байхад нь эсэн мэнд олсон байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ