НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 11 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан ба 2017 оноос энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан энэхүү уриалгад дэлхийн 190 гаруй орон нэгдэж “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Монгол Улсын хувьд энэ жилийн Дэлхийн хүүхдийн өдрийг “My day. My rights” буюу “Миний өдөр. Миний эрх” уриа дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Мөн “Morningstar” хамтлагийнхан хүүхдийн эрхийн төлөө нэгдэж шилдэг дуунуудаас бүрдсэн тоглолтоо үнэ төлбөргүй толилуулах гэнэ.
Хүүхдийн өдрийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж, Соёлын яам, Зайсан Хилл цогцолбор, Монголын Скаутын холбоо дэмжигч байгууллагаар хамтран ажиллах юм.