• Lead the way ...
         
19
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    19   |  
0

Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдэд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулсан.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулах аж. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна. Мөн 5,600 ажлын байрыг шинээр бий болгох зорилготой. 

Ташрамд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ