• Lead the way ...
         
14
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 3)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    71   |  
0

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан. Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн байдаг. Үүний дагуу нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг дуусгаж ашиглалтад оруулжээ. 

Тус сургууль нь спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад тасалгаануудтай. Мөн биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ