Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжих нийт нутгийн хоёр хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байх төлөв гарчээ.
Газарзүйн байршлын хувьд Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл үүсэх эрсдэлтэй гарсан байна.
Мөн тус байгууллагын зүгээс зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг дахин боловсруулж мэдээллэх гэнэ.