• Lead the way ...
         
14
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 3)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    61   |  
0

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байгаа. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа.

Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. 

Хотын даргын мэдээлснээр ирэх оны зургаадугаар сард бүх цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард бүх кабины угсралтыг хийгээд, 11 сард буюу нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхлэх гэнэ. Дүүжин замын тээвэр нь цагт 2,400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана.

Дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбогдох аж. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ