Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Нийслэлийн шалгалтыг энэ сарын 12-17-нд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулах аж.
Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1,503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм.
2025 оны I, II, III улиралд зохион байгуулсан ерөнхий шалгалтад 5,488 иргэн бүртгүүлсэнээс 3,750 иргэн шалгалтад оролцжээ. Үүнээс 1,667 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байна.