• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

БНЭУ-ын хандиваар Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакцины эхний ээлжийн 150 мянган тун вакциныг өнөөдөр өглөө хүлээн авлаа. 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, удаахийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дараах дэс дарааллаар дархлаажуулах юм. 

Мөн өнөө орой БНХАУ-аас 300,000 тун Синофарм вакциныг хүлээн авснаар маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлнэ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ