• Lead the way ...
         
08
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    106   |  
0

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа гэнэ. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан тохиолдлууд гарсан байна.

Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа. Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг аж.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ