Энэ онд Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд талууд саарал усыг ашиглан дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах төсөл боловсруулна. Түүнчлэн дээрх төслийн ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллана. Мөн хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад төсөлд хамтран ажиллах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС