• Lead the way ...
         
11
2025
Sep
Daily poll
(Нийт санал: 221)
6.33%
93.67%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    25   |  
0

Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага хамтран манай улсад хэрэгжүүлсэн  ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төсөл  үр дүнгээ хэлэлцэж өнөөдөр (2025.09.10) хаалтаа хийлээ.

Төслийг (САТРЕПС) буюу "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" -ийн хүрээнд 2020-2025 оны хооронд  хэрэгжлүүлэв. Таван жил хэрэгжээд өнөөдөр өндөрлөж буй энэхүү төслийн үр дүнд үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй  хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүллээ гэж мэргэжилтнүүд үнэлж байна.  

Төслийн хүрээнд,
  • Монгол Улсад хүн, малын дунд үхрийн сүрьеэгийн халдварлалт байхгүй гэдгийг тогтоосон байна. “Монгол Улс үхрийн сүрьеэгээс ангижирсан орон” гэдгийг Засгийн газар болон олон улсад мэдээлэх шинжлэх ухааны нотолгоо бүрдлээ гэж үзэж болохоор боллоо. Энэ нь манай улсын төдийгүй олон улсын зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ бодитоор оруулж буй явдал юм.
  • Хүн, мал эмнэлгийн салбарт халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП (dry LAMP), иммунохроматографийн тест (ICT), сүрьеэгийн эсрэг шинэ эмийн тэсвэржилтийг шингэн тэжээлт орчинд тодорхойлох, сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээ болон бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологийг тус тус нэвтрүүллээ.
  • Мал эмнэлгийн салбарт био аюулгүйн 3-р ангиллын лабораторийг шинээр ашиглалтад орууллаа.
  • Хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачийг олон улсын өндөр зэрэглэлийн хүрээлэн их сургуульд сургалтад хамруулж  тус салбарын хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Цаашид “Сүрьеэ, ям өвчний хяналт - нэг эрүүл мэнд” платформыг хөгжүүлж, өвчний төлөв байдлын мэдээ мэдээллийг солилцох, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах ажлыг Эрүүл мэндийн яам манлайлан ажиллах болно. Мөн саяхан 2025-2028 онд хэрэгжүүлэх “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа.

Төслийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Япон Улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хэрэгжүүлж дууслаа. Мөн Монгол Улсын Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг төслийг дэмжин, хамтран ажиллалаа.

САТРЕПС төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага, Хоккайдогийн их сургууль, Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн профессорууд, төслийн багийн хамт олонд талархал гүн илэрхийлье.

Эх сурвалж: ЭМЯ

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ