• Lead the way ...
         
04
2025
Sep
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    51   |  
0

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, БНСУ-ын “Мүүён Си Эм" ХХК, "Эйч Энд Эйч Консалтинг" ХХК хамтран Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) -ийн технологийн зааврыг Монголд нэвтрүүлэх сэдэвт сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан, бусад удирдлагууд, аймаг, нийслэлийн ГХБХБГ, барилгын зураг төслийн байгууллага, компаниуд болон салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл, БНСУ-ын талаас “Мүүён Си Эм” ХХК-ийн График төлөвлөлтийн захирал Күүк Жонг Ху нар оролцлоо.

Bim -ийг барилгын салбарт нэвтрүүлснээр цаг хугацаа, цаас, төсөв хэмнэх, барилгын зураг, ашиглалт, нураалт хүртэлх бүхий л шатанд мэдээлэл солилцоог дижитал хэлбэрт хадгалж, бүтээмж, чанарыг дээшлүүлдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Энэхүү сургалт нь барилгын салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцсэн шинэ арга зүйг нутагшуулах чухал алхам болж байна.

Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

TAGS