Онцгой байдлын байгууллагаас урин дулааны цаг ирж, аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу есөн чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ.
Мөн голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа юм.