• Lead the way ...
         
14
2025
Oct
Daily poll
(Нийт санал: 222)
6.76%
93.24%


Сэтгүүлч: П.Цанжид   |    443   |  
0

Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амь насаа алджээ. Тодруулбал Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт гурван км-ын зайд суудлын автомашин онхолдож нэг хүн нас барсан байна гэх дуудлагыг  энэ сарын 18-ны өдөр Онцгой байдлын албанд иржээ. 

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн 27 настай эмэгтэй  М  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан байжээ. 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ