• Lead the way ...
         
13
2025
Jun
Daily poll
(Нийт санал: 218)
5.96%
94.04%


Сэтгүүлч: П.Цанжид   |    50   |  
0

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" /World horse day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. 

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байдаг гэнэ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ