Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг танилцууллаа. Энэ сарын эхний барилдаан маргааш буюу энэ сарын 3-ны өдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, Даяар Дуурсагдах, Далай Даян Дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан барилдаан Төв цэнгэлдэхэд болно.
Барилдааны хуваарь.
06.06 Баасан гараг 11:00 цаг
Бүх цэргийн наадам
06.07 Бямба гараг 13:00 цаг
Монгол улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
06.08 Ням гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан
06.12 Пүрэв гараг 10:00 цаг
06.13 Баасан гараг 10:00 цаг
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн
06.14 Бямба гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр Шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа
06.28 Бямба гараг 14:00 цаг
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан "Наадмын сорилго" Үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.