Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын 20-ны байдлаар Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөлийн ихэнх, Увс, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Харин Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим, Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа гэнэ.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-2.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджаас 1.1-5.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу байжээ. Баянхонгор, Өмнөговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай ихэнх, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар дунджаас бага оржээ.