Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс болох БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчимд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна. Хамгаалалтын далангийн ажил өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ.
Ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж.
Энэхүү үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхлэх гэнэ.