• Lead the way ...
         
28
2025
May
Daily poll
(Нийт санал: 217)
5.99%
94.01%


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0
Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан энэ сарын 30, 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаанд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд оролцох аж. Хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх орох юм. 
 
Бөхчүүд сугалаа татаж дүүрэгт хуваарилагдах ба багийн бөх тус бүр эсрэг багийн ижил дугаартай бөхтэй халз барилдах гэнэ. Ялсан баг нэг оноо авах ба эцсийн дүн гарахад оноо тэнцвэл багийн нийт давааг тоолох аж. 
 
Түрүүлсэн баг 15, дэд байр 10, гутгаар байрыг таван сая төгрөгөөр байлах аж.  Даваа бүр 250 мянган төгрөгийн шагналтай ба хувийн дүнгээр тэргүүлсэн бөх таван сая төгрөгийн бай гардана. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ